
“БИ МАНЛАЙЛАГЧ” ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОГЧ ӨСВӨРИЙН “ХУРДАН” КЛУБИЙН ГИШҮҮД БҮТЭЭСЭН ТӨСЛӨӨ ТАНИЛЦУУЛЛАА
Монголын Хэвлэлийн Хүрээлэнгээс НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “MIL4CHANGE – Мэдээллийн боловсролтой ирээдүй” төслийн хүрээнд “Би Манлайлагч” хөтөлбөрт хамрагдсан өсвөрийн “ХУРДАН” клубийн гишүүд сургалтын үр дүнгээ танилцуулж, багийн төслүүд болон бүтээсэн контентуудаа танилцууллаа.
Гурван өдрийн турш үргэлжилсэн сургалтын хугацаанд оролцогч хүүхдүүд мэдээллийн боловсрол, цахим аюулгүй байдал, мэдээллийн ёс зүй, контент бүтээх ур чадвар, можо сэтгүүл зүйн чиглэлээр мэдлэг, чадвар эзэмшсэн бөгөөд сургалтын төгсгөлд багуудад хуваагдан боловсруулсан бүтээлүүдээ танилцуулсан юм. Хөтөлбөрт оролцогчид НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулж хөндсөн постер, мэдээллийн контент бэлтгэж, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх санаа, шийдлүүдээ танилцууллаа.