“ЦАХИМД Ч НАЙЗ БАЙЯ” ҮНДЭСНИЙ НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫ ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Бүх мэдээ
Арга хэмжээ

“ЦАХИМД Ч НАЙЗ БАЙЯ” ҮНДЭСНИЙ НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫ ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

СҮХБААТАР ДҮҮРГИЙН 159 ДҮГЭЭР СУРГУУЛЬД

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор хэрэгжиж буй “Цахимд ч найз байя” үндэсний нөлөөллийн аяны хүрээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 159 дүгээр сургуульд сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид, багш сурган хүмүүжүүлэгчдийг хамруулсан сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Тус арга хэмжээ нь хүүхэд, өсвөр үеийнхнийг цахим орчин дахь үе тэнгийн дээрэлхэл, гадуурхал, сэтгэлзүйн дарамтаас урьдчилан сэргийлэх, цахим хэрэглээний зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх, хүүхэд хамгааллын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм. Хэлэлцүүлэгт аяныг хамтран хэрэгжүүлж буй “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллага, 108 Хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн төлөөлөл оролцож, цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал, цахим дээрэлхлийн хор нөлөө, тусламж үйлчилгээ авах боломжийн талаар мэдээлэл өгч, оролцогчидтой нээлттэй ярилцлаа. Мөн сурагчид өөрсдийн үзэл бодол, туршлагаа хуваалцаж, цахим орчинд бие биеэ хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй байх, үе тэнгийнхэндээ эерэгээр нөлөөлөх нь цахим дээрэлхлийг бууруулахад чухал ач холбогдолтойг онцлон илэрхийллээ.

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл хяналтын дараа нийтлэгдэнэ.

Анхны сэтгэгдлийг та бичээрэй.