МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ИВЭЭЛ ДОР ХЭРЭГЖСЭН “ЦАХИМД Ч НАЙЗ БАЙЯ” ҮНДЭСНИЙ НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫ ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ДОРНОД АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Бүх мэдээ
Арга хэмжээ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ИВЭЭЛ ДОР ХЭРЭГЖСЭН “ЦАХИМД Ч НАЙЗ БАЙЯ” ҮНДЭСНИЙ НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫ ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ДОРНОД АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хүүхэд, өсвөр үеийнхнийг цахим орчин дахь үе тэнгийн дарамт, дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, тэдний аюулгүй байдлыг хангах, эерэг харилцаа болон хариуцлагатай цахим хэрэглээний соёлыг төлөвшүүлэх зорилготой “Цахимд ч найз байя” үндэсний нөлөөллийн аяны хаалтын үйл ажиллагаа Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

Аяны хэрэгжилтэд мэдээллийн технологийн өсвөрийн Дорнын цахим элч “ХУРДАН” клубийн гишүүд, Хэрлэн сумын ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид, багш, нийгмийн ажилтнууд болон холбогдох байгууллагууд идэвх санаачилгатай оролцож, үр дүнтэй хамтран ажиллалаа. Аяны хүрээнд 50 үе тэнгийн сургагч багш бэлтгэн, тэдгээрээр дамжуулан сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулж, 3000 гаруй сурагчдад хүрч, цахим орчин дахь дээрэлхэлийг мэдээллэх нууц сувгийг ажиллуулж, 100 гаруй мэдээллийг хүлээн авч холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэн ажиллалаа. Түүнчлэн цахим орчны аюулгүй байдал, хүүхэд хамгааллын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчдын санал, зөвлөмжийг нэгтгэн бодлого, шийдвэр гаргах түвшний холбогдох байгууллагуудад хүргүүллээ. “Цахимд ч найз байя” аян нь хүүхэд, өсвөр үеийнхний цахим хэрэглээний боловсролыг дээшлүүлэх, цахим орчин дахь эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эерэг харилцааг төлөвшүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл хяналтын дараа нийтлэгдэнэ.

Анхны сэтгэгдлийг та бичээрэй.