МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ХУВЬСАН ӨӨРЧЛӨГДӨЖ БУЙ ТЕХНОЛОГИЙН ЭРИН ЦАГ ҮЕД МАНАЙ УЛС ӨӨРИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛД ТУЛГУУРЛАН УХААЛГААР АШИГЛАХЫН ЧУХЛЫГ ОНЦОЛЛОО
Бүх мэдээ
Тэмцээн

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ХУВЬСАН ӨӨРЧЛӨГДӨЖ БУЙ ТЕХНОЛОГИЙН ЭРИН ЦАГ ҮЕД МАНАЙ УЛС ӨӨРИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛД ТУЛГУУРЛАН УХААЛГААР АШИГЛАХЫН ЧУХЛЫГ ОНЦОЛЛОО

Монгол улсын Ерөнхий сайд Н.Учрал "DRONECON 2026" тэмцээний хаалтын үйл ажиллагаанд оролцож зохион байгуулагчид, баг тамирчид, салбарынханд баяр хүргэж, үг хэллээ.

Тэрээр уг салбар бол ирээдүйн залуучуудын салбар гэдгийг онцолсны зэрэгцээ дрон инженерчлэл, кодчилол, нислэгийн удирдлага, дата боловсруулалт, хиймэл оюун, геомэдээллийн систем зэрэг шинэ ур чадварууд монгол залууст дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж нээж байгааг онцолсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын Олон улсын тэмцээнийг манай улс анх удаа амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнд долоон улсын 52 тамирчин дрон жолоодлогын мэдлэг ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж өнөөдөр шилдгүүдээ тодруулсан юм.

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл хяналтын дараа нийтлэгдэнэ.

Анхны сэтгэгдлийг та бичээрэй.