
“DRONECON-2026” ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО
🇲🇳 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) жолоодлогын олон улсын тэмцээнийг Улаанбаатар хотноо хоёр өдрийн турш амжилттай зохион байгууллаа.
✅ Тэмцээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс, БНХАУ, Япон Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, БНСУ, ОХУ зэрэг 7 орны 52 баг тамирчид 3 төрлөөр өрсөлдөн, шилдгүүдээ тодруулсан юм. ✅Шагнал гардуулах ёслолыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үг хэллээ. ✅Тэрээр хэлсэн үгэндээ, "🇲🇳 Монгол Улсын Засгийн газар нам өндрийн эдийн засгийг зөвхөн шинэ технологийн чиглэл бус, харин үндэсний хөгжил, эдийн засгийн бүтээмж, аюулгүй байдал, дижитал шилжилтийг холбосон шинэ стратегийн орон зай гэж үзэж байна" хэмээн онцлов. ✅Түүнчлэн Засгийн газраас энэ салбарыг хөгжүүлэхдээ нийтийн болон агаарын тээврийн аюулгүй байдлыг хамгийн дээд түвшинд хангах, мөн инновац, бизнесийн санаачилгыг дэмжсэн ойлгомжтой, уян хатан, цахим зохицуулалтын орчныг бүрдүүлэх гэсэн хоёр үндсэн зарчмыг баримтлахыг дурдлаа.